Сэлэнгэ аймгийн Мандал суманд "Зээлсэн мөнгөө өгөхгүй байна" гэх шалтгаанаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найзыгаа зодож хөнөөжээ.
Тус хэрэг нь өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон байна. Тодруулбал иргэн Ж нь согтуурсан үедээ өөрийн найз Б-г хүнд зэргийн согтолттой, биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж цохих, бакал гутлаар толгой, бие рүү нь өшиглөх зэргээр зодож улмаар амь насыг нь хохироосон байна
СЭТГЭГДЭЛ Үлдээх