Гэмт хэргийн улмаас хүний сэтгэл санааны хохирол буюу хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах эрх зүйн орчин бүрдсэн билээ
2023 оны 08 дугаар сарын 11-нд ХЗДХЯ-ны вэбсайтад “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам батлагдлаа” гэх гарчигтай мэдээлэл гарсан. Уг мэдээнд “Монгол Улсын Их хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хууль батлагдсан бөгөөд энэхүү хуулийн нэг гол үзэл санаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэл санааны хохирол буюу хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах эрх зүйн үндэс юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” болон “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталлаа. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан” гэсэн байна.
Энэхүү аргачлалд нөхөн төлбөрийн хэмжээг интервалтай заасан бөгөөд тухайн интервал дотор ямар хэмжээгээр нөхөн төлбөр олгох вэ гэдгийг Эрүүгийн эсхүл Иргэний шүүх шийдвэрлэх юм.
СЭТГЭГДЭЛ Үлдээх