Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа:
-Элсэлтийн шалгалтыг 2006 оноос эхлэн уламжлалт, нэг процессын дагуу зохион байгуулсаар ирсэн. Даалгаврыг вакумжуулж, интернэт орчингүй газар тагнуул, цагдаагийн хамгаалалт дор боловсруулдаг. Дараа нь тагнуулын байгууллагын тусламжтайгаар орон нутагт хүргүүлдэг. Тийм учраас Элсэлтийн шалгалтын даалгавар задрах боломжгүй.
Элсэлтийн шалгалтыг 2025 оны зургадугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны зургадугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад 43.318 шалгуулагч оролцсон бөгөөд эрэгтэй шалгуулагч 20.500, эмэгтэй шалгуулагч 22.818 байсан нь нийт шалгуулагчийн 54 хувийг эзэлж байна. Орон нутгийн шалгуулагч 18.334 байсан ба нийт шалгуулагчийн 52,6 хувийг эзэлж байгаа бөгөөд нийслэлд 19.600 шалгуулагч шалгалт өгсөн нь нийт шалгуулагчийн 45,6 хувийг эзэлж байна. Улс даяар 3000 багш хянагч, зохион байгуулагчаар ажилласан. Нийт 20 боловсруулагч, 10 эксперт жил бүрийн Элсэлтийн шалгалтыг боловсруулж ажилладаг.
Шалгалтыг 10 хичээлээр зохион байгуулдаг бөгөөд хамгийн олон шалгуулагчтай хичээл математик байсан бол хамгийн бага шалгуулагчтай хичээл орос хэлний хичээл байлаа.
Шалгалт авахдаа багийн ахлагч, сэдэв хариуцагч, шууд засагч, хянагч багшийн ахлагч, хянагч багш, зохион байгуулагч, эмч, үйлчлэгч, цагдаа гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан. Элсэлтийн шалгалтын зохион байгуулалтад нийт 2966 хүн ажилласан бөгөөд шалгалтын төв бүхэн сахилга бат, дэг журмыг сахиулах үүднээс нэг цагдаа, эмчийг ажиллуулсан болно. Энэ оны зургадугаар сард олон улсын шалгалтын үнэлгээг
Нийт 10 хичээлээс англи хэл, математиз, нийгэм судлалын хичээл дээр хамгийн өндөр буюу 800 оноо авсан шалгуулагч 35-39 байгаа бол түүхийн хичээл дээр 800 оноо авсан шалгуулагч нэг байна. Үндэсний хэмжээнд 800 оноо авсан шалгуулагч 172 байна.
БҮТ-ийн Даалгаврын сангийн хэлтсийн дарга С. Гэндэнжамц:
-Элсэлтийн шалгалт дууслаа. Элсэлтийн шалгалтыг зохион байгуулсны дараа даалгавар хүнд байлаа, бэлдэж байсан агуулгатай тохирсонгүй гэх гомдлыг сурагч, багш нараас гаргасан. Элсэлтийн шалгалт бол хүүхдүүдийг уралдуулж, жагсааж, эрэмбэлэх зорилготой. Шалгалт бол тодорхой зорилгоос хамаарч янз бүр байдаг. Авч байгаа арга хэрэгсэл нь ялгаатай. Сургалтын үндэсний хөтөлбөр дээр суурилж, сэдэв даалгавраа боловсруулдаг.
Боловсруулагч нарыг тодорхой шалгуурын дагуу авдаг. Ингэхдээ нэг хичээл дээр 3 хүн ажиллаж, 2 хүн нь сэдэв даалгавраа боловсруулж, нэг нь хянагчаар ажилладаг.
СЭТГЭГДЭЛ Үлдээх