Цахим мэдээ
Мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.16-06.22/ нийслэлийн 8 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 148 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 5 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргалаа. 
Нийт дуудлагын 126 нь объектын гал түймэр, 3 нь ой хээрийн гал түймэр, 2 газар хөдлөлт, 3 нь үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх