Цахим мэдээ
Мэдээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт Хэнтий, Дорнод аймагт ажиллалаа.

-ХЭНТИЙ АЙМАГТ

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн М. Бадамсүрэн, Л. Соронзонболд нарын хамт Зүүн бүсэд хийгдэж байгаа дэд бүтэц, тэр дундаа замын бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.

May be an image of 1 person

- #Хэнтий аймагт хийгдэж байгаа Чингис-Норовлин чиглэлийн авто замын ажил дуусах шатандаа орж байна. Батноров-Норовлин чиглэлийн зам дундаа 20км дутуу буюу замын хучилтай хийж байна.

- #Чингис-Бор-Өндөр чиглэлийн 190км авто замын гүйцэтгэгчийг 4блок болгон хийгдэж байна.

-#Жаргалтхаан-Дэлгэрхаан чиглэлийн 45км авто замын ажил маш эрчимтэй хийгдэж байна

-#Өмнөдэлгэр-Биндэр сумын хоорон дахь 110км авто замын ажлын ажил эхэлж байна.

-#Чингис хотоос баруун тийш 5км-т 14км урттай хүнд даацын авто зам, 230метр урттай бетон гүүрийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

-#Мөн Хэрлэн сумын гэр хороололд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний ажил 60 хувьтай явагдаж байна. Айлуудыг энэ өвлөөс холбох ажлыг эрчимжүүлэх бөгөөд давхар ипотекийн асуудлыг шийдэхэд анхаарна.

ДОРНОД АЙМАГТ

1. #Хүүхэд хөгжлийн хуулийг УИХ-ын гишүүн М. Бадамсүрэн болон бусад нэр бүхий гишүүдийн хамт өргөн барихаар бэлтгэж байгаа тул уг хуулийн төсөлд санал авах уулзалтыг Чойбалсан хотод зохион байгууллаа.

Хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалтуудыг Хэнтий, Сүхбаатар аймагт ирэх намар зохион байгуулна.

2.#МУ-ын ууган Үйлдвэрчний эвлэлийн нэг болох Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцлоо.

3.#Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас аймаг, дүүргүүдэд ажлын байранд холбож өгөх зорилгоор төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулж буй “ Job center” төвийн нээлтэнд оролцлоо.

Уг төвүүд энэ долоо хоногт Хэнтий, Сүхбаатар аймагт уг төв нээлтээ хийх юм.

Төв нээх нэг хэрэг, харин ажил болгохын тулд хариуцлагатай,хуулийн хүрээнд, гол нь ажилгүйдлийн учир шалтгааныг олж,

4.#Баян-Уул сумын Эрээний тэрэгний үйлдвэр үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

May be an image of 9 people and text

БНМАУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын 1945 оны 5 сарын 27-ны өдрийн 57 дугаар тушаалаар партизан Дамдины Содномдаржаа үйлдвэр байгуулах томилолт авч, мөн оны 6 сарын 22-ны өдөр тэрэгч модоч дархчуулын дэргэд өссөн голцуу л буриад сумдын эртэй дархчуулын тухайн үед цэргийн алба хааж байсан Ц.Гэнин (Мухардаан), Б.Бираа, Г.Цэгмид нарын байлдагчид хөвгүүдийг армиасаа сонгон авч тухайн үеийн 4-р багийн нутаг Өвөр Эрээн гэдэг газар Эрээний тэрэгний үйлдвэрийн шавыг тавьж байжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх