Цахим мэдээ
Мэдээ

СОНСГОЛОНГИЙН ГҮҮРНИЙ ОРЧИМД ХҮҮХЭД ГОЛЫН УСАНД ОСОЛДОЖ АМИА АЛДЛАА

Өнөөдөр /2025.06.23/ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Сонсголонгийн гүүрний орчимд хүүхэд голд живчихлээ гэсэн дуудлага 15:01 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход бага насны 2 хүүхэд усанд живснийг нэгийг нь иргэд татаж уснаас гаргасан, нэг нь голд урссан гэсэн мэдээлэлтэй байсан.

Эрэн хайх ажиллагааны үед осолдсон газраас 20-25 метрийн зайд 2 метрийн гүнд хүүхэд амиа алдсан байсныг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.

Эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин