Цахим мэдээ
Мэдээ

Архангай аймагт сүүлийн гурван жилд 48 янгир ямаа нутагшуулав

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булган ууланд энэ сарын 21-нд ХОРИН НЭГЭН янгирыг нутагшуулах арга хэмжээг “МОНГОЛ-99” ТББ зохион байгууллаа. Булган уулын дархан цаазат газарт янгир ямааг сэргээн нутагшуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Монгол Улсын Урт хугацааны бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биологийн олон янз байдлыг хамгаалах, тархац нутаг, амьдрах орчныг нь тэтгэж хомсдолоос сэргийлэх, зориудаар өсгөн үржүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ховордсон амьтдыг түүхэн тархац нутагт нь сэргээн нутагшуулах, тоо толгойн өсөлтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж, энэ талаар санаачилга гаргаж буй иргэд, хувийн хэвшлийн оролцоог бүхий л талаар дэмжин ажиллаж байна.

бичвэр нарын зураг байж магад

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх