Төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тухайд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670.8 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа. Харин нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 30 их наяд 591.1 тэрбум төгрөгөөр баталгаажуулав. Энэ нь өмнөх оноос 35.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, цалин хөлс 3 их наяд 41.0 тэрбум төгрөг, хөрөнгийн зардал 2 их наяд 782.6 тэрбум төгрөг, бараа, үйлчилгээний бусад зардал 1 их наяд 430.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотой. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нийт 1319 төсөл, арга хэмжээг 3 их наяд 828.6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталсан. Үүнээс гүйцэтгэлээр 62.7 хувийн санхүүжилтийг олгож, хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн 579 төсөл, арга хэмжээний хэрэгжилт 69.0 хувьтай буюу хангалтгүй байна.
Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө
Аудитад Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын сан, 61 төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, тэдгээрийн харьяа байгууллагуудын нийт 6,832 санхүүгийн тайланг хамруулсан. Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” 33, “Хязгаарлалттай” 29, “Сөрөг” 1 дүгнэлт өгсөн. Мөн аудитаар нийт 9 их наяд 292.1 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн тул “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө.
Аудитын зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад бодлогын түвшинд дэмжих шаардлагатай байна
Төрийн аудитын байгууллагаас өмнөх жилүүдэд ч Засгийн газар, бүх шатны төсвийн захирагч нарт өгсөн аудитын шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил давтагдан гарч байгаа тул Улсын Их Хурлаас аудитын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дараах асуудлаар Засгийн газарт чиглэл хүргүүлж, төсвийн сахилга батыг дээшлүүлэх шаардлагатай байгааг аудитын тайланд
СЭТГЭГДЭЛ Үлдээх