Цахим мэдээ
Мэдээ

Согтуугаар жолоо барьсан 222 иргэний эрхийг 3 хүртэлх жилээр хасжээ

Тээврийн прокурорын газраас мэдээлснээр 2025 оны зургадугаар сарын 25-ний өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтууруулах, мансууруулах бодис хэрэглэн жолоо барьсан 230 хүний хэргийг шүүхэд шилжүүлж, 222 хүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлээд байна.

Гэмт хэрэгт холбогдогсдын 44.1 хувь нь 30-39 насныхан, 96 хувь нь эрэгтэй ба ихэнх нь дээд болон бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс байжээ. Хэрэг үйлдэгдсэн байршлаар авч үзвэл нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргүүд тэргүүлжээ. Гэмт хэргийн 87.8 хувь нь өдрийн цагаар, 12.2 хувь нь шөнийн цагаар үйлдэгдсэн байна.

Анхан шатны шүүхээс:

  • 145 хүнд торгуулийн ял,
  • 23 хүнд хорих ял,
  • 20 хүнд зорчих эрх хязгаарлах,
  • 26 хүнд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулсан байна.

Тус 222 хүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хувьд 22 хүнд нэг жил, гурван хүнд нэг жил зургаан сар, 102 хүнд хоёр жил, дөрвөн хүнд хоёр жил зургаан сарын хугацаагаар, 91 хүнд гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасжээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх