Цахим мэдээ
Мэдээ

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа өнгөрсөн сард /2025.05.21/ нийслэлийн нутгийн захиргааны төвд болсон. Тус дуудлага худалдаанд оруулах анхны үнэ 443 сая 520 мянган төгрөг бөгөөд нийт 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсон юм.

Ийнхүү дуудлага худалдаагаар "Эхлэл брэнд" ХХК ялалт байгуулж 9 тэрбум 323 сая 520 мянган төгрөгийн төлбөрийг бүрэн шилжүүлэн тухайн газрын эзэмших эрхийг өнөөдөр гардалаа. Сүхбаатарын талбайгаас ердөө 800 метрийн зайд байрлах энэхүү талбайд “Эхлэл Групп” бизнес зэрэглэлийн, дэвшилтэт шийдэл бүхий орчин үеийн орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус төсөл нь хотын бүтээн байгуулалтыг дараагийн түвшинд хүргэж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд шинэ өнгө төрх, үнэ цэнийг бий болгоно гэсэн хүлээлттэй байгаа талаараа ярьсан юм..

СЭТГЭГДЭЛ Үлдээх