Цахим мэдээ
Мэдээ

ТАЙВАНИЙН “TRI-SERVICE” ЭМНЭЛГИЙН ЭМЧ ГССҮТ-Д АЖИЛЛАЖ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭ, ХАЛДВАР ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Тайванийн “Tri-Service” эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд эмч мэргэжилтнүүд харилцан туршлага солилцох, эрүүл мэндийн дэвшилтэт арга технологиос хуваалцах зорилгоор хамтран ажиллаж байна.

Энэ дагуу Тайванийн “Tri-Service” эмнэлгийн Эрчимт эмчилгээний их эмч, тархвар судлаач Лин Тэ Ю ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасаг болон Халдварын сэргийлэлт, хяналтын албанд нэг сарын хугацаатай ажиллаж, ажлын байран дээрх сургалт хийлээ.

Мөн энэ хугацаанд “Монголын тархвар, халдвар судлаач эмч нарын нийгэмлэг”-ийн эмч мэргэжилтнүүдэд Тайванийн эмнэлгийн халдвар хяналтын талаарх мэдээллийг хүргэж, мэдлэг туршлагаа хуваалцсан бөгөөд тус сургалтад нийт 20 гаруй эмнэлгийн тархвар, халдвар судлаач эмч нар хамрагдсан байна

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин