Цахим мэдээ
Мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 150 сая төгрөгийн өртөгтэй хоёр багц тендер зарлажээ...

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) нийт 150 сая төгрөгийн өртөгтэй хоёр багц тендер зарласан байна.

Уг тендерүүд нь төрийн шагнал, үнэмлэх, тэмдэг, хавтас зэрэг бичиг баримтын хэрэгсэл худалдан авах зориулалттай бөгөөд 2025 оны 6-р сарын 24-нд зарлагджээ.

Санхүүжилтийг яам өөрийн урсгал төсвөөс гаргах бөгөөд дараах тоо хэмжээтэй бараа бүтээгдэхүүн худалдан авахаар төлөвлөсөн байна:

1. "Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан" тэмдэг, хайрцаг:

Тэмдэг – 7,200 ширхэг

Хайрцаг – 7,200 ширхэг

2. Жуух, үнэмлэх, хавтас:

Жуух бичгийн үнэмлэх – 4,800 ширхэг

Жуух бичгийн хавтас – 4,800 ширхэг

“Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгийн үнэмлэх – 4,500 ширхэг

Үнэмлэхний хавтас – 4,500 ширхэг

“Үйлдвэр, худалдаа, тэргүүний ажилтан” тэмдгийн үнэмлэх – 4,500 ширхэг

Үнэмлэхний хавтас – 4,500 ширхэг

Тендерийн үнийн санал хүлээн авах хугацаа 2025 оны 7-р сарын 3-ны өдөр дуусна.

Тендертэй дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл доорх холбоосуудаар орж үзэх боломжтой:

Жуух, үнэмлэх, хавтасны тендер:

https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1746497495909

Тэмдэг худалдан авах тендер:

https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1746497495689

СЭТГЭГДЭЛ Үлдээх