Цахим мэдээ
Мэдээ

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан А.Мөнхтулгын ялыг хэвээр нь үлдээлээ

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан хэрэгт ял шийтгүүлсэн А.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Батцэцэг нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцлээ. Азийн орны тусгай албаныханд ажлын шугамаар олж авсан мэдээллээ дамжуулан өгсөн хэрэгт холбогдоод байсан билээ.

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт шалгаж нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 19.4-2 дахь хэсгийн “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэргийг төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

Тэгвэл өчигдөр давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Сэргэлэнбаатар, шүүгдэгч А.Мөнхтулга, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, Г.Батцэцэг нарыг оролцуулан хаалттай хэлэлцсэн хурлаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн, гэм бурууд шийтгэл нь тохирсон гэж дүгнэн ялыг хэвээр нь үлдээлээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх