Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 11338 хүрээд байна. Өмнөх өдрөөс хойш 159 тохиолдлоор нэмэгдсэн нь энэ юм.
Эмчлэгдэж буй хүмүүс:
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 9820, гэрээр эмчлүүлж буй 902, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4576-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2303, 5-9 насны 1455 хүүхэд улаанбурханаар өвджээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх