Цахим мэдээ
Мэдээ

Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ

Өчигдөр Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны төмөр хүчтэй салхинд нүрж хоёр том хүн, хоёр хүүхэд гэмтсэн. Тэд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ авсан байна. Хүүхдүүд болон нэг иргэний биеийн байдал ил харагдах хэмжээнд хөнгөн гэмтэлтэй байсан тул хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзжээ.

Харин тухайн өдөр тайзыг буулгахаар ажиллаж байсан эрэгтэйн хөл бэртэж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх