Цахим мэдээ
Хэн

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхаа бэхжүүлэх зорилгоор “Үндэсний дасан зохицлын төлөвлөгөө” боловсруулан хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг ойртуулж, 2050 он гэхэд “Тэглэх” зорилт тавин ажиллаж байна. Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх үйл хэрэг бол хөрсөө хамгаалах, хүнсээ хамгаалах, хүнээ хамгаалах хүн төрөлхтний суурь асуудал мөн. 
Мод тоос шороог 75 хувь, утаа тортгийг 35 хувь хүртэл өөртөө шингээж, хэт халалт болон хөрөлтийг 2–3 хэмээр бууруулдаг байна.

50 гаруй жилийн настай НЭГ МОД амьдралынхаа туршид:
38,125,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж
75,640,000 орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж
45,750,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж
38,125,000 орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлж байдаг байна.
Ингэхээр ганцхан мод: 197,640,000 орчим төгрөгөөр үнэлэгдэх ёстой ажээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх