Цахим мэдээ
Яаж

Гурав дахь удаагийн “Ielts-100” хөтөлбөр 8-с дээш оноо авсан бол зөөврийн компьютерыг бэлэглэнэ.

ДАРХАН-УУЛ аймагт 2026 оны дөрөвдүгээр сарын 3-нд

 Аймгийн засаг даргын санаачилгаар “Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд “Ielts-100” хөтөлбөрийг гурав дахь жилдээ хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.

Энэ удаагийн хөтөлбөрт ЕБС-ийн аравдугаар ангийн сурагчид хамрагдах юм. Мок тестийн 6.0-аас дээш оноотой 66, Pre Ielts хөтөлбөрийн 26, нийт 92 сурагч тэнцжээ.

Сурагчид аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан “Eduzone”, “VIP IELTS course”, “Inspire” сургалтын төвүүдэд суралцана.

Гурван сарын хугацаанд англи хэлний 108 цагийн академик хичээл үзэхээс гадна хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт, бусад үйл ажиллагаанд хамрагдах юм.

Сургалтын дараа Ielts-ын шалгалтад 7.5-аас дээш оноо авсан тохиолдолд шалгалтын төлбөрийг буцаан олгох, наймаас дээш оноо авсан тохиолдолд зөөврийн компьютерыг бэлэглэнэ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин