Цахим мэдээ
Юу

“Англиар үлгэр уншъя” уралдааныг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас амжилттай зохион байгууллаа

Сэлэнгэ аймагт “Англиар үлгэр уншъя” уралдааныг анх удаа зохион байгуулжээ

2026 оны 4 сарын 3. Хүүхдүүдийн англи хэл сурах идэвхийг нэмэгдүүлэх, гэр бүл, багш, олон нийтийн оролцоог өргөжүүлэх зорилгоор “Англиар үлгэр уншъя” уралдааныг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас анх удаа зохион байгуулжээ.

 Дэлхийн хүүхдийн номын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү уралдаан нь хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, унших чадварыг хөгжүүлэх, өөртөө итгэлтэйгээр сэтгэгдлээ илэрхийлэх ур чадварыг дэмжихэд чиглэснээрээ онцлогтой.

 “Англиар үлгэр уншъя” уралдаан бага, дунд ангийн ангиллаар болж, Сүхбаатар сумын 1, 4, 6, Спорт сургуулийн 2-9 ангийн 37 сурагч хамрагджээ.

 Хүүхдүүд үлгэрээ ойлгомжтой уншиж, утга санаанд нь тохируулан өөрсдөө үлгэрийн дүрд хувирсан нь уралдааныг илүү сонирхолтой болгосныг зохион байгуулагчид онцлов.

 Уралдааны бага ангийн ангилалд Сүхбаатар сумын ЕБ-ын 1-р сургуулийн 3а ангийн сурагч Э.Билигт түрүүлж, мөн сургуулийн 5г ангийн сурагч З.Энэрэл, 4а ангийн сурагч Д.Нандин-Эрдэнэ нар удаалсан байна.

 

Дунд ангийн ангилалд Сүхбаатар сумын ЕБ-ийн 1-р сургуулийн 9а ангийн сурагч С.Төгөлдөр тэргүүлж, Спортын сургуулийн 6а ангийн сурагч Ж.Эрхэс, 1-р сургуулийн 7в ангийн сурагч Б.Энхсүлд нар удаалжээ.

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин