Цахим мэдээ
Хэн

Британийн зохиолч Саманта Харви "Букерийн шагнал" хүртлээ

2024 оны Букерийн шагналыг Их Британийн зохиолч Саманта Харви "Тойрог зам" романаараа хүртлээ. Олон улсын сансрын станцад байрлаж буй зургаан нисгэгчийн нэг өдрийн амьдралыг өгүүлдэг уг богино роман борлуултаараа Их Британид тэргүүлж буй. 

 Саманта Харвийн хувьд 2019 оноос хойш энэ шагналыг хүртсэн анхны эмэгтэй зохиолч болж байна. Лондон хотын Old Billingsgate-д болсон шагнал гардуулах ёслолын үеэр тэрээр энэхүү романаа эх дэлхий, энх тайвны төлөө ажилладаг бүх хүмүүст зориулан туурвисан гэлээ. Мөн шагналын 50,000 фунтээ хэрхэн зарцуулах талаар асуухад "Би өөртөө шинэ дугуй худалдаж авах хэрэгтэй" хэмээн хариулжээ.

СЭТГЭГДЭЛ Үлдээх