Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 2165, улсын хэмжээнд 5011 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд үргэлжилнэ.
2024 оны 1, 2, 3 дугаар улиралд зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 5605 иргэн бүртгүүлж, 3963 иргэн шалгалт өгсөн юм. Үүнээс 1399 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх