"Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар-2026" уриатай ажиллана
Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг “Дэлхийн эмч нарын өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн. Энэхүү өдрийг анх 1933 онд АНУ-д санаачлан тэмдэглэж эхэлсэн бөгөөд 1990 оноос албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг болсон түүхтэй.
Дэлхийн эмч нарын өдөр нь эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн алдаршуулахад чиглэдэг онцлогтой. Энэхүү өдрийн хүрээнд улс орон бүрт эмч нарын ур чадвар, мэдлэг туршлагыг олон нийтэд таниулах, оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний шилдэг арга барилыг сурталчлах, салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан шилдэг эмч нарыг шагнан урамшуулах зэрэг олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэллээ. Энэ жилийн хувьд ЭМЯ- наас “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН-2026” нэрийн дор зохион байгуулж олон шинэ илтгэлүүд тавигдаж байна. Эрүүл мэндийн яамнаас 2026 онд “Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх