Төрийн Байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хийж, байнгын хороодын гишүүдийн 82.6 хувь нь үзэл баримтлалын хувьд дэмжлээ.
/2026.04.03/
Хуулийн төслийн 11.4-т УИХ-ын дарга нь нам улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга Олон Улсын Парламентын Холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно гэж тусгажээ.
Мөн хуулийн төслийн 11.5-д УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хугацаанд НАМААСАА ТҮДГЭЛЗЭНЭ. УИХ-ын дарга намаасаа түдгэлзсэн нь түүний Улсын Их Хурлын дараагийн ээлжит болон ээлжит бус сонгуульд намаасаа нэр дэвших эрхийг хязгаарлахгүй гэж тусгажээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх