Цахим мэдээ
Хэн

Жүжигчин Э.Билэгжаргал: Монголчууд би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хандлагатай байна

Монголд маш их дэлгэрээд байгаа онлайн дэлгүүрүүдийн луйврын талаар жүжигчиг Э.Билэгжаргал ярилцав.Түүний хувьд сүүлийн үед сошиал онлайн дэлгүүрүүд болон хувийг хүмүүсийн залинланг шүүмжилж бичлэг хийж анхааруулга хийгээд байгаа юм.

Тэрээр онлайн дэлгүүрүүд арай хэтэрлээ. Зарж борлуулж байгаа брэндийнхээ нэрийг ч мэдэхгүй байж том том брэндийн нэр барьж хүмүүсийг хууран мэхлэж байгаа нь маш их бухимдал төрүүлж байна. Гол нь маш хортой хог зарж байгаа нь харамсалтай. Онлайн дэлгүүр ажлуулдаг ганц нэг найз, танилууд байгаа тэд нараас би шууд асуудаг тэдгээр зарж байгаа хүмүүс нь өөрсдөө наадах чинь хор энэнээс болж хорт хавдар ч тусна өмнө тохиолдож байсан маш олон кэйсүүд ч бий гээд яриад байж байхад юу ярих вэ.

Монголчууд мэдлэггүйгээсээ болоод эдгээр хүмүүст маш их ашиглуулж, доромжлуулж байгаан хараад өрөвдмөөр ч юм шиг. Дан ялангуяа хот нийслэлээс хол амьдардаг хөдөө орон нутгийн хүмүүс амарчлаад захиалга хийдэг тэгээд луйвардуулдаг блоклуулдаг. 

Би онлайн дэлгүүрээс болгоомжлоорой анхаараарай гэж хэлэхгүй. Болиорой битгий онлайн дэлгүүрээр үйлчлүүлээрэй л гэж хэлмээр байна. Саарын хажууд сайн ч дэлгүүрүүд байгаа. Бараагаа цагтаа өгдөг чанартай зүйлс зардаг найдвартай гээд. Худал үнэн хоёр тос усаараа ялгарчихдаг болохоор тэр хүмүүсийг үгүйсгэхгүй. 

Монгол онлайн дэлгүүр ажиллуулдаг эдгээр хүмүүсийг хянадаг нэг газар байгаасай гэж бодож байна. Луйвар залилан хийж хүмүүсийг хохироосон бол шууд цаанаас нь хаадаг тийм зүйл хэрэгтэй байна. 

Монголчууд бие биедээ үнэхээр хайргүй байгаад байна.: Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хандлага маш их гаргаж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх

“April Fool’s day” мэнд хүргэе
Уржигдар 12 цаг 31 мин