Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хороодын хамтарсан багийн хэлэлцүүлийг 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Оргил, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Ч.Базарзаяа, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтай, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга Д.Дашням болон чиг үүргийн 150 гаруй хамтарсан багийн гишүүд санал солилцон үйл ажиллагааны чиглэлээ хамтран тодорхойллоо.
Хамтарсан багийн хэлэлцүүлэгийг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Оргил удирдан явуулж, Хан-Уул дүүргийн Прокурорын газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас хамтарсан багийн гишүүдэд хууль эрх зүй болон хийж хэрэгжүүлэх ажлын тайлан, илтгэлийг тавьж хамтарсан багийн гишүүдийн асуултад хариулан үр дүнтэй хэлэлцүүлэг болж өндөрлөлөө.
Тус хэлэлцүүлэг нь дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тулгамдаж буй асуудлыг хамтран тодорхойлох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, чиг үүргийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зохион байгуулагдаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ хэлэлцэн тогтов.

СЭТГЭГДЭЛ Үлдээх