Өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр “Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл нийтлэгдсний дагуу цагдаагийн байгууллагаас хянан шалгасан байна.
Шалгалтын явцад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны хогийн цэгт 142 ширхэг “Төрсний гэрчилгээ” гэх бичиглэл бүхий хавтсыг хураан авч, шинжилгээнд хүргүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байгаар талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ
СЭТГЭГДЭЛ Үлдээх