ЮУ БОЛОВ?
Өчигдөр АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлгээс “Эрүүл мэндийн даатгалын сангаас зарим төрлийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэх боломжгүй болсон тул цаашид иргэдэд төлбөртэй үйлчлэх болно” гэж мэдэгдсэн нь олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулсан юм.
Тодруулбал, амбулаторийн цогц үйлчилгээ, өдрийн эмчилгээ, сэргээн засах өдрийн эмчилгээ, архаг өвчний үеийн хэвтэн эмчлүүлэх эмийн тусламж үйлчилгээ зэргийг төлбөртэй болгоно гэж мэдэгдсэн. Улмаар иргэд улсын бүх эмнэлгийн үйлчилгээ төлбөртэй боллоо, ЭМД-ын сан дампуурчээ гэж шуугив. Жишээ нь, дуучин П.Баярмагнай зэрэг олны танил хүмүүс фэйсбүүк хаягаараа бичлэг хийж, бухимдлаа илэрхийлсэн нь олон нийтийн бухимдлыг ихэд өдөөлөө.
Харин өнөөдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан олон нийтэд мэдээлэл хийж, дээрх мэдээллийг үгүйсгэлээ.
Тэрээр "Улсын эмнэлгүүд иргэдээс, хувь хүнээс төлбөр аваад үйлчилгээ үзүүлэхээр болсон зүйл огт байхгүй. Эрүүл мэндийн даатгалын сан хүнд нөхцөл байдалтай байгаа нь үнэн.
ЭМД-ын санд 2023 оны байдлаар 1.93 их наяд төгрөг төвлөрсөн. 11, 12-р сард зарцуулах ёстой мөнгийг эхний улирлуудад зарцуулсан учраас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Гэхдээ тусламж үйлчилгээгээ зогсоох хэмжээнд хүндрээгүй” гэдгийг онцоллоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх