Сүүлийн үед фэйсбүүк, телеграм зэрэг олон нийтийн сүлжээгээр "азтан шалгарууллаа", "шууд лайваар бэлэг тарааж байна", "та азтан боллоо, мөнгөө авахын тулд төлбөрөө баталгаажуул" гэх мэт уриалга нэрээр иргэдийг хуурч, мөнгө залилан авах тохиолдол эрс нэмэгдэж байна.
ТА АЗТАН БОЛЛОО, 10%-ИА ШИЛЖҮҮЛ ГЭВЭЛ Л ТА БҮҮ ИТГЭ
Хуурамч хуудас, групп нээх: Алдартай брэнд, компани, олон нийтийн хуудасны нэрийг дуурайлган хуурамч пэйж, групп үүсгэж лайв хийдэг.
"Азтан боллоо" гэсэн мэдэгдэл илгээх: Мессежээр эсвэл коммент хэсэгт таныг ялагч болсон мэтээр бичиж итгүүлнэ.
Төлбөр нэхэх: Шагналаа авахын тулд “татвар”, “шуудангийн зардал”, “баталгаажуулалтын хураамж” гэх нэрийдлээр мөнгө шилжүүлэхийг шаарддаг.
Хувийн мэдээлэл цуглуулах: Банкны дансны дугаар, регистр, картаар дамжуулан таны мэдээллийг авдаг ба дараа нь бусад залилан үйлдэлд ашиглах эрсдэлтэй.
Цагдаагийн байгууллагын мэдээллээр зөвхөн энэ төрлийн цахим залилангаар хохирсон иргэдийн тоо өссөөр байгаа бөгөөд нэг удаагийн хохирол дунджаар хэдэн зуун мянган төгрөгөөс хэдэн сая төгрөгт хүрч байна.
Иргэдэд өгөх зөвлөмж:
Албан ёсны эх сурвалжийг шалга: Компани, брэндийн хуудас нь баталгаажсан (blue tick, Verifyd) эсэхийг хараарай.
Төлбөр нэхвэл шууд татгалз: Жинхэнэ сугалаа, урамшуулалд ялсан тохиолдолд ямар нэгэн хураамж төлөх ёсгүй.
Хувийн мэдээллээ бүү өг: Регистр, дансны дугаар, картын кодоо танихгүй хүнд илгээхгүй байх.
Сэжигтэй тохиолдолд цагдаад мэдээлэх: 102 дугаарт залгах эсвэл e-crime.mn сайтаар гомдол гаргах боломжтой.
Онлайн орчинд болгоомжгүй байх нь залилангийн золиос болох эрсдэлийг нэмэгдүүлдэг. Фэйсбүүк, телеграм болон бусад сүлжээнд сугалаа, лайв нэрээр таныг мөнгө шилжүүлэхийг шаардаж байвал энэ нь бараг л 100% залилан байх магадлалтай. Итгэж хөрөнгөө алдахгүйн тулд үргэлж эх сурвалжаа нягталж, эргэлзээтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдэгдээрэй.
Telegram залилан – их хэмжээний хохирол
Чингэлтэй дүүрэгт 2024–2025 оны эхэнд Telegram-оор үйлдэгдэж буй залилангийн хэргүүд ихээр бүртгэгдсэн бөгөөд тус дүүрэгт гэхэд 1,274 хэрэг бүртгэгдсэн байна, үүний 76 нь Telegram-тэй холбоотой залилан.
Улсын хэмжээнд 2024 онд Telegram-ийн залилангийн улмаас хохирсон мөнгө ₮11.9 тэрбумд хүрсэн ба 2025 оны эхний таван сард ₮7.3 тэрбум нэмэгдсэн байна.
“Азтан боллоо” уриатай залилан
Жишээ нь Facebook дээр "G shop" нэртэй хуудас “Samsung Galaxy Tab A9+ 5G Сугалаа” нэртэй урамшуулал зарлаж, хүмүүсээс ₮20,000 төлөөд сугалаанд оролцох зар байжээ. Хэрэглэгчид үнэхээр азтан болсон эсэх нь баталгаагүй, мөн дараа нь төлбөр, хураамж нэрээр нэмэлт мөнгө хүсэх эсэх нь тодорхойгүй байна.
Хуурамч санал, ажлын байрны боломж нэртэй залилан
Telegram-н зарим бүлгэм хэрэглэгчдэд өндөр цалинтай онлайн ажил эсвэл хурдан ашиг олох боломж байна гэх уриалгаар ханддаг. Гэвч ажлын нөхцөл, нөхөн төлбөргүй, эсвэл шударга бус нөхцлүүдтэй байдаг, эсвэл бүр огт ажил байдаггүй байж магадгүй. Chat entry-д төлбөр хураамж, данс шилжүүлэх зэрэг шаардсан нь олон удаа илэрчээ.
Төлбөртэй урамшууллын дараа хуурамч лавлагаа хүсэх
Хэрэглэгчид “шаардлага хангасан хувь хүн байна, шагналыг авахын тулд төлбөр эсвэл баримт солилцох шаардлагатай” гэх мэтийн мэдээлэл бүхий холбоо барих, лавлагаа өгөх гэсэн асуудлууд үүссэн. Эдгээр нь ихэвчлэн хуурамч луйвар болж гардаг тохиолдлууд.


СЭТГЭГДЭЛ Үлдээх