Хөвсгөл аймагт хоёр настай хүүхэд алга болоод 7 хонож байна. Тусхэрэг иргэдийн анхаарлыг ихэд татаж, нутаг орон даяар хайгуулын ажил одоог хүртэл өрнөж байна. Харамсалтай нь уг хэрэгтэй зэрэгцэн нийгмийн сүлжээнд “бөө, улган ирж зайнаас харан хэлж өгч байна” , “тийм газар тэгээд байж байна” гэх мэт баталгаагүй, худал мэдээлэл түгээж, түүнд нь итгэсэн иргэд эрэл хайгуулын багт сэтгэл зүйн төөрөгдөл үүсгэж нийгмийг хэд хэд талцуулаад байгаа явдал газар авч байна.
Үр хүүхдээ өдий олон хоног хайн шаналж буй айлын зовлонгоор далимдуулан ашиг хонжоо хайх, дагагчаа нэмэх, өөрийн нээсэн сошиал хуудсаа идэвхжүүлэх, үнэн зөвийг хэлж өгнө гэх хий хоосон хийрхэл, амлалттай үйлчилгээ санал болгох явдал гаарч байгаа нь зарим иргэдийн дургүйцлийг ч төрүүлээд байна. Хууль сахиулах байгууллагууд алга болсон хүүхдийн эрлийн ажиллагааг тасралтгүй хийж мэдээллийг албан ёсоор шинэчлэн хүргэж байгаа боловч худал цуурхал нь эрлийн ажиллагаанд саад болж, эрлийн багийн хүч нөөцийг дэмий зарцуулж байгааг онцолжээ.

Улс орноороо цочир авч сайн дурынхан, мэргэжлийн багаар удирдуулан байгаа бүх техникийн нөөцөө ашиглан эрэл хийж байгаа ийм хүнд үед айл гэрийн итгэл найдварыг худал амлалтаар дэвэргэх бус, бодит мэдээллийг л түгээх хэрэгтэй. Хүмүүс цахим орчинд ар гэрийнхнийг нь буруутгахаас илүү худал мэдээлэл тарааж буй үзмэр, бөө нартай тэмцмээр болж...
Хором бүрт итгэл найдвар тээж буй ар гэрийнхэн болон эрлийн багийнханд үнэхээр олж өгч чадах тэнгэрийн хүч байдаг бол дагагч гуйхгүй, хий хоосон хийрхэлгүй олоод өгөх тэнгэрийн сэтгэлтэй байгаасай билээ БӨӨ, УДГАНУУД АА!!!

ЗОВЛОНГООР ЗООЛОГСОД, ӨӨРТ ЗОВИУРГҮЙ Ч БУСДАД ЗОВИУРТАЙ БАЙХЫН ГОЛ УЧИГ НЬ Л ЭНЭ
Тэдэнд хууль зүйн хүрээнд ямар хариуцлага хүлээлгэж болох вэ?
Нийгэмд иймэрхүү “зовлонгоор хооллогч” үзэгдлийг таслан зогсоохгүй бол маргааш өөр хэн нэгний зовлон дээр дахин гарч ирэх нь тодорхой. Бодит тусламж үзүүлж чадахгүй бол дуугүй байх нь хамгийн том тус билээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх