Цахим мэдээ
Нийгэм

Бангкок хотод их хэмжээний хөрсний гулгалтын улмаас 50 метрийн гүн нүх үүссэн байна

9-р сарын 24-ний лхагва гарагийн өглөө Тайландын нийслэл Бангкок хотын Важира эмнэлгийн урд хэсэгт 50 метрийн гүнд нүх үүсэж,  томоохон зам нурсан байна. Khaosod мэдээллийн агентлаг зам нурсан видеог хуваалцсан.

 

 Самсений Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ослын газарт очиход 30х30 метр өргөн, 50 метр гүн нүхтэй том зам нурсан байсныг илрүүлжээ. Эмнэлэг болон Самсений цагдаагийн газрын урд талын нүх үргэлжилсээр байна. Эхний ээлжинд гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна. Алба хаагчид гамшигт өртсөн бүс нутгаас өвчтөнүүд болон ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх