Иргэдийн амархан аргаар мөнгө олох сэдэлд үндэслэн цахим залилан газар авсаар байна. Цагдаагийн байгууллагийн зүгээс цахим залиланд өртөхөөс сэргийлж олон нийтийн сүлжээнд сэрэмжлүүлэг мэдээллийг хзргэдэг ч иргэд төдийлэн анхаардаггүйн улмаас цахим залиланд өртсөн иргэдийн тоо олширсоор байна. Тодруулбал Баянгол дүүрэгт оршин суугч 64 настай Б нь телеграмм апплейкшнээр даалгавар гүйцэтгэн нэг шөнийн дотор 87 сая төгрөгөө залилуулжээ. Түүний хувьд даалгаварыг гүйтгэх явцдаа хаанбанкны данснаасаа 600 гаруй мянган төгрөгийг шилэүүлсэн бол 16 хүртэлх сая төгрөгийг Худалдаа хөгжлийн банк болон Ариг зэрэг банкны дансанд шилжүүлэн нийт 87.3 саяыг цахим залилагчдад алдсан байна. Иймд иргэд утсаа оролдоод амархан аргаар мөнгө олно гэх бодлоор цахим залиланд өртөхөөс сэргийлэх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас онцоллоо.
СЭТГЭГДЭЛ Үлдээх