Цахим мэдээ
Нийгэм

Самар түүхээр яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар болон ар гэрийнхэний хамт Самарт яваад сураггүй алга болсон иргэн Э /46 настай, эмэгтэй/-г 09.22-ны өдрөөс 10.09-ний өдрийг хүртэл хугацаанд эрэн хайх ажиллагааг алга болсон гэх газраас 20 км-ийн тойрогт зохион байгуулжээ. Эрлийн явцад үр дүн гараагүй учир Ар гэрийн хүсэлтээр өнөөдөр эрлийн ажиллагааг зогсоосон байна. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн "Дуургын нуруу" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, Тосонцэнгэл сумаас зүүн хойд зүгт 130 км, Тариалан сумаас хойд зүгт 70 км/ Тосонцэнгэл сумын харьяат 4 хүн самар түүж байснаас 09-р сарын 21-ний өдрийн 15:00-16:00 цагийн орчим иргэн Э нь отгоосоо 1 км зайтай газарт түүсэн самраа сахиж үлджээ. Хамт явсан хүмүүс нь самар түүгээд буцаж ирэхэд нь сураггүй болсон байсан тухай дуудлагыг 09-р сарын 22-ны өдрийн 14:40 цагт өгсөн байна. 

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх