Цахим мэдээ
Нийгэм

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 22 жил эхнэрээ хүчирхийлжээ

Хорин хоёр жилийн турш айдас, өвдөлт, доромжлол дунд амьдарч үр хүүхдийг нь түрүүлсэн ч үйлийн үр эдлэх шиг зовлон хаа байх билээ. Тэр бол амьдрал хайр биш, харин “гэр бүл гэх нэрийн дор” нуусан хүчирхийллийн амьд гэрч. Иргэдийн төлөөлөгч хэмээн бусдын өмнө шударга ёс ярьдаг эр, хаалганы цаана араатан болон хувирч, амьдралаа хамт бүтээх ёстой эмэгтэйгээ өдөр бүрийн золиос болгожээ. Хамгийн эмгэнэлтэй нь түүний зовлонг харж, сонсож байсан хүмүүс болох хадмууд нь дуугүй. “Манай хүү зоддоггүй, бэр маань өөрөө…” гэж өмөөрсөн хадам, “гэр бүл дотроо зохицоорой” гэж нам жим өнгөрүүлсэн хөрш, “хүүхдүүддээ муу нөлөө үзүүлнэ” гэж айсан ах дүүс. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн гуниг биш, харин нийгмийн хамтын гэм юм. Бид хүчирхийлэгчийг хаацайлж, зодуулж буйг нь “гэр бүлийн асуудал” гэж хойш тавих бүрт эхнэр, хүүхэд, цаашлаад хүний амь үрэгддэг. Хүчирхийлэлд “нууц” гэж үг байх ёсгүй. Хүчирхийлэгчид “нэр төр” гэж хамгаалалт байх ёсгүй. Эмэгтэй хүн нөхрийнхөө гар дор биш, харин мөр зэрэгцэн амьдрах эрхтэй. Хэрвээ чи өнөөдөр дуугүй өнгөрвөл, маргаашийн зодуулж буй хүн чиний охин, эгч, дүү байж мэднэ. Тиймээс дээрэлхэлд дуугүй өнгөрөх нь хүчирхийлэлд нэгдэхтэй адил гэмт хэрэг юм.

СЭТГЭГДЭЛ Үлдээх