Цахим мэдээ
Нийгэм

Амь насаа алдсан иргэдээ буруутгахаа хэзээ болих вэ?

 Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн өнөөг хүртэл 2.2 сая тонн түлш үйлдвэрлэн нийслэлийн гэр хорооллын 200.000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр хангажээ. Гэвч сайжруулсан шахмал түлшний хэрэглээнээс шалтгаалж угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдол жил бүр өссөөр байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн долоон жилийн хугацаанд бүртгэгдсэн угаарын цочмог хордлогын 9009 тохиолдол бүртгэгдсэн байна.

Угаар мэдрэгч төхөөрөмжийг мөн сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулж олон өнгөөр анивчих зэргээр тохиргоо хийж суурилуулах шаардлага байгаа талаар холбогдох албадад хүргүүлсэн

Тэгвэл сайжруулсан шахмал түлшний улмаас угаартаж нас барсан гэх мэдээллийн араас Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээлэл хийдэг. Ингэхдээ иргэдийг буруутгадаг жишиг тогтоод удаж байна. Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 24-ны өдөр НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгөхдөө “Өчигдөр гэхэд 31 өрхийн 80 гаруй иргэн угаарын хордлогод өртсөнөөс нэг иргэн нас барсан. Тухайн нас барсан иргэн галаа бүрэн унтарч дуусаагүй байхад яндангаа аваад өрхөө бүтээсэн байсан. Бусад угаартсан иргэдийн хувьд угаар мэдрэгч нь дуугарсан ч тоогоогүй зарим иргэд дуугараад байна гээд аваад эвдэлчихсэн нөхцөл байдалтай байсан" гэв.

Үүнээс үзэхэд гал түлж амьдарч байгаа иргэдэд л буруу байна, угаартаж нас бараад байгаа иргэдэд л буруу байна гэх ойлголтыг албаны хүн бүр өгч байгаа нь амиа алдсан хохирсон бүхнийг буруутгаад байна гэхэд хэлсдэхгүй 

СЭТГЭГДЭЛ Үлдээх