Өөрсдөө түүхий нүүрсээ БНХАУ-руу хямд үнээр гаргаад, эргээд хагас коксон нүүрсийг 226 тэрбум төгрөгөөр худалдаж авна гэдэг бол дээд зэргийн тэнэглэл. Тодруулбал:
2024 онд экспортлох зорилготой байсан нүүрсний үнэ нэг тонн тутамд «$115» гэж байжээ.
Мөн зарим судалгаагаар энэ үнэнээс доош, нэг тонн нь ойролцоогоор US $70 болтлоо буурсан гэж байна.
Монгол хэвлэлд “коксжих нүүрс хэвийн үед 1 500 юань (ойролцоогоор US $200 орчим) болон түүнээс дээш байсан бол одоо 1 000-1 100 юань болсон” гэж дурдаж байна.
Монгол төгрөгөөр тооцохын тулд одоогийн ханшийг жишээ авбал: 1 US $ ойролцоогоор ~ 3 400 төгрөг гэж бодъё (жинхэнэ ханш бага хораотой өөр байж болно). Иймээс:
US $100/тонн × 3 400 ₮/US$ ≈ 340 000 ₮/тонн
US $130/тонн × 3 400 ₮/US$ ≈ 442 000 ₮/тонн
US $70/тонн × 3 400 ₮/US$ ≈ 238 000 ₮/тонн
Тэгэхээр тоймлоход Монгол Улс Хятад руу экспортолж буй нүүрсний үнэ нэг тонн нь ойролцоогоор ≈ 240 000–440 000 төгрөгийн орчим байна гэж дүгнэж болно.Өмнө нь Б.Чойжилсүрэн ийм санал гаргаад ард түмний бухимдалтай нүүр тулж байсан бол энэ удаад Хотын дарга Х.Нямбаатар халааг нь авч буй. Хэлэгнүүлж, хэрэлдэн байж авч ирсэн хагас коксон түлш нь хэрэглээг нь бүрэн хангаж чадахгүй, хомсдол үүсгэж байгаад иргэд ихээхэн бухимдаж байгаа. Тэр ч бүү хэл хотын төвөөр заруулахгүй. 7 хоногт 7 шуудай гэх мэт стандарт тогтоосон нь өвлийн эд хүйтэнтэйгээ ч золгож чадаагүй Нийслэлчүүдийн хувьд хүлээлтэд хүрэхгүйн дээр өвөл "ХӨЛДӨХ ҮҮ" гэх асуулт үүсгэж байна. Харин энэ бүхний ард Хотын дарга Х.Нямбаатар л санасандаа хүрч, эрдэмтдийн зөвлөл дэмжсэн хэмээн хээв нэг худалдан авалтандаа бардаж хотын иргэдээ хөлдөхөд нь санаа зовиносонгүй.
СЭТГЭГДЭЛ Үлдээх