Манай улс түлш шатахууны хувьд 100% хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог.
АИ-92 автобензиний 10-р сарын ОХУ-с авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-с өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна.
Ялангуяа Улаанбаатар хотод хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь хүндрэл үүсэх нэг гол шалтгаан болоод байгааг ойлгож хүлээн авахыг хүсье. Жил ирэх бүр хэрэглээ нэмэгдэж байгаа нь улсын нөөцийн сав багатай манай хэрэглээнд дарамт үүсгээд байна.
Иймд нийтэд хүртээмжтэй байх үүднээс хязгаарлалттай олгохоос өөр аргагүй байдалд оруулж байгааг ойлгож хүлээн авна гэж найдаж байна.
Шатахуун импортлогч ААН-тэйгээ хамтран хүндрэлийг даван гарахын тулд байнга ажиллаж байгаа болно.
Олон жилийн турш яригдсан ч бодитой үйлдэл хийгдээгүй явж ирсэн түлш, шатахууны агуулахыг цаашид яаралтай барьж байгуулах хэрэгтэй байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх