Сүүлийн жилүүдэд CU, GS25 зэрэг Солонгосын түргэн үйлчилгээний дэлгүүрүүд Монгол Улсын хот, хөдөөгийн аль ч буланд дэлгэрч, залуусын өдөр тутмын хэрэглээний нэг хэсэг болжээ. Тэндээс хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн нь бэлэн гоймон, хөлдөөсөн хуушуур, халаасан бууз, амт оруулагчтай хагас боловсруулсан хоол. Эдгээр бүтээгдэхүүн хялбар, амттай, цаг хэмнэдэг гэдгээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцэж байгаа ч, эрүүл мэндийн эрсдэлтэйг хэн ч төдийлөн анзаардаггүй.
Монголын зах зээлд импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, агууламж, хадгалалтын нөхцөлд тогтмол хяналт тавьж буй бие даасан бүтэц, байгууллага бараг байхгүй. Хүнсний аюулгүй байдлын тухай хууль, журам бий ч бодит хэрэгжилт сул, шинжилгээний тогтолцоо хомс байна. Хоол хүнсээр дамжин үүсдэг “халдварын бус өвчлөл” буюу ходоодны шарх, бодисын солилцооны алдагдал, ясны сийрэгжилт, харшил, сахрын шижин зэрэг өвчний өсөлт эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг аль хэдийн татжээ.
Олон улсын тооллого/IDF-ийн тооцооллоор насанд хүрсэн хүн амын ~10.3%, насанд хүрсэн ойролцоогоор ~208,500 чихрийн шижинтэй хүнийг Монголд тооцжээ (IDF 2024).
WHO-аар тооцохоор / бусад улсын дүнгийн адил, ходоодны шархлааны улмаас жил бүр Зуун гаруй хүн үхдэг. Эх сурвалжид 2020 оны тооцооллоор Монголд ≈192 үхэл (PUD) гэж мэдээлсэн
🍜 “Хоол уу, хор уу?”
Түргэн хоолны хэрэглээ, солонгос хэв маягийн хүнсний нөлөөгөөр Монгол залуусын хооллолтын соёл огцом өөрчлөгдөж байна. Энгийн нэг аяга гоймон 10 гаруй төрлийн амт оруулагч, өнгө, хадгалах бодис агуулдаг бол хөлдөөсөн бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь олон сарын хугацаанд хадгалагддаг найрлагатай.
Солонгос хүнс Монгол хүнд тохирох уу гэдэг асуулт энд гарч ирнэ. Хоолны найрлага, амтлагчийн хэмжээ, хүний биеийн физиологи, цаг уур, хөдөлгөөн, хоол боловсруулалт энэ бүхнээс эрүүл мэндийн нөлөө шалтгаалдаг.
Өмнөд Солонгост удаан даршилсан, халуун ногоотой кимчи хоол нь ходоодны хорт хавдрын гол шалтгаануудын нэг гэдгийг олон улсын судалгаанууд нотолжээ.
“Эрүүл хүнс эрүүл Монгол хүн” гэх уриа олон жил яригдсан ч төрийн бодлогод бодитой туссан нь ховор. Импортын хүнсэнд шинжилгээ хийх, хорт бодисын агууламжийг хянах, хэрэглэгчдэд анхааруулга өгөх тогтолцоо сул. Төр, хувийн хэвшил, эрүүл мэндийн байгууллагууд хооронд уялдаа байхгүйгээс залуусын хооллолтын асуудал нийгмийн эрүүл мэндийн томоохон эрсдэл болж хувирч байна. Улмаар залуусын дунд ходоодны өвчин нэмэгдэж, хэт их давс, амтлагчны хэрэглээнээс шалтгаалсан даралт ихсэлт зэрэг шинж тэмдэгүүд түгээмэл болсон.
Өнөөдөр CU, GS25-д сууж гоймон идэж буй охид, хөвгүүдэд ямар ч буруу байхгүй. Гэвч ирээдүйд тэдний ходоод, элэг, яс, дархлаанд энэ хооллолтын хэв маяг хэрхэн нөлөөлөхийг хэн ч судалсангүй. “Бэлэн хоолонд дуртай байж болно гэхдээ хэмжээ, цаг, улирлыг мэдэрч хэрэглэх ухаан” л бидний эрүүл ирээдүйг хамгаална.
Солонгос хоолыг хааяа хэрэглэж, халуун ногоо ба амтлагчаа тохируулж идэх нь зүгээр.
Харин өдөр тутмын үндсэн хүнс болгон хэрэглэхэд Монгол хүний хоол боловсруулах онцлог, уур амьсгалд төдийлөн зохицохгүй.
СЭТГЭГДЭЛ Үлдээх