Цахим мэдээ
Хэн

Өвөр гүнт явах зам дагуу байшин шатаж байсныг унтраажээ

Өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр 10:25 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөр гүнт явах зам дагуу байшин шатаж байна дуудлага ирж тус дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 10х8 хэмжээтэй 2 давхар мансардтай байшин шатаж, гал түймэр тархсан байсан. 

Нэмэлтээр  Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 11:25 цагт зогсоосон байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх