Цахим мэдээ
Нийгэм

ҮХЦ-ийн гишүүн Г.Баясгалангийн гишүүн байх хугацаа дууссан ч дараагийн гишүүн томилогдох хүртэл тэрээр цэцийн гишүүний хувьд бүрэн эрхтэй...

            Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өчигдөр Ерөнхийлөгчийн тавьсан хоригт холбогдуулан Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг авч хэлэлцлээ. Гэвч иргэдийн дунд мэдээж маргаантай асуудал үүсэж цахим орчинд ч хэд хэдэн тал болон маргаад байна. Тухайлбал цэцийн шийдвэр нэг талд гарлаа, нөгөө талаас цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байхад хурал даргаллаа, мөн захиалгатай байсан учраас хурлыг хаалттай явууллаа гэх мэт маргаанууд тасарсангүй. Гэхдээ л үндсэн хуулийн цэц хуралддагаараа хуралдаж, шийдвэрээ танилцуулж Ерөнхий сайдыг огцруулсан 95 тогтоол "Үндсэн хууль" зөрчсөн хэмээн үзлээ. 

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүний хугацаа дуусгавар болоод байхад яагаад хуралдаан хийх болов? гэх асуудалд хуулийн хүрээнд хариулт өгье. 

Тодруулбал Үндсэн хуулийн цэцийн Г.Баясгалангийн гишүүн байх хугацаа нь 4 сарын өмнө дууссан. Гэхдээ дараагийн гишүүд хуулийн хугацаанд томилогдоогүй тул тэрбээр хуулийн дагуу хуралдаанд оролцох бүрэн эрхтэй. Хууль зүйн хувьд:

Үндсэн хуулийн 65 дугаар зүйл (4 дэх хэсэг):

Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа есөн жил байна.

Гишүүн бүрэн эрхийн хугацаа дууссан ч түүний оронд шинээр гишүүн томилогдох хүртэл үүргээ түр үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

2. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн заалт

ҮХЦ-ийн тухай хуулийн 7 дугаар зүйл (3 дахь хэсэг):

Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан бол түүнийг орлох гишүүнийг томилох хүртэл тухайн гишүүн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Иймээс түүний гаргасан шийдвэр ч энэ хугацаанд  хүчин төгөлдөр үйлчилнэ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх