Цахим мэдээ
Хэн

Зууны манлай циркчин Хөдөлмөрийн баатар боллоо

Зууны манлай циркчин, Ардын жүжигчин, Бэгзсүрэнгийн Норовсамбуу Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдлаа.
     
Тэртээ 1948 онд Завхан аймгийн Сонгино, Сантмаргаз сумдын нутгийн зааг Дэлгэрлэн худаг гэдэг газар төрсөн Б. Норовсамбуу Сонгино сумын бага сургуулийн 2-р ангиас Улсын циркд уригдан ирж, Т. Цэнд-Аюуш багшдаа шавь орж байжээ. Мэргэжилдээ хурдан өсөж, шинэ үзүүлбэрүүдийг бие даан зохиож, дэлхийн циркчдийн бүрэлдхүүнд Монголоо төлөөлөн ганцаар оролцож, зарим гуравдагч орнуудад хөл тавьсан анхны монгол хүн болж, эх орондоо ногоон төгрөгийг /доллар/ оруулж байсан магад анхны хүн юм. Тоглолтын орлогоо чемоданлан авчирч улсын банкинд тушаадаг байжээ. Дэлхийн 45 орны 100 шахам хотод уран бүтээлээ толилуулж, Монголын уран нугаралтын гайхамшгийг үзүүлжээ.

 Б.Норовсамбуу 10-р анги төгсөх жилээ БНМАУ-ын Гавьяат Жүжигчин цолыг, /1966-07-10.№97/, оюутан байхдаа БНМАУ-ын Төрийн шагналыг /1971 онд/  Циркийн уран нугаралтын үндэсний өвөрмөц төрлийг хөгжүүлсэн учир өөрийн багш Т.Цэнд-Аюуш болон Д.Мажигсүрэн нарын хамт хүртэж, 1980.07.10-нд БНМАУ-ын Ардын Жүжигчин цолоор шагнагджээ. Зориулалтын циркийн байргүй байгаагийн улмаас Б.Норовсамбуу гуай орон сууцны барилгын подвальд өнөөдөрийг хүртэл шавь нартаа нугарах эрдмээ өвлүүлэн зааж, сургалт явуулсаар байна.

СЭТГЭГДЭЛ Үлдээх