Цахим мэдээ
Нийгэм

Шилдэг мэс засалч эмч О.Сэргэлэн Монгол Улсын ардын эмч цол хүртлээ

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын  ажилтнуудад төрийн дээд цол, одон, медаль гардуулав. Энэ хүрээнд Хүний гавьяат эмч О.Сэргэлэнд Монгол Улсын ардын эмч цол олголоо. Хүний гавьяат эмч О.Сэргэлэн 2017 оны дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэг болж байсан түүхтэй. Тэрбээр  Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох "American College of surgeons”-оос шилдэг мэс засалчийнхаа шагналыг гардаж авч байжээ. Тодруулбал "American College of surgeons” нь АНУ-д 1913 онд байгуулагдаж, өдгөө олон улсын 80 мянган мэс засалчийг эгнээндээ нэгтгэжээ. Тус байгууллага нь жил бүр хийж бүтээснээр нь шигшин дэлхийн шилдэг таван мэс засалчийг тодруулдаг үүний нэгт О.Сэргэлэн эмч багтаж байсан. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх