Цахим мэдээ
Нийгэм

Дорнод аймгийн иргэд бензин нийлүүлэлтийг сайжруулахыг тус аймгаас сонгогдсон гишүүдээсээ шаарджээ

      Дорнод аймгийн иргэд аймгийн төвд болон бусад сумдад бензин хүрэлцээтэй байх талаар аймгийн Засаг даргад хүсэлт гаргасан байна. Иргэдийн хүсэлтийг Засаг дарга хүлээн авч, аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдээс хамааралтай байдаг тухай хэлж, энэ өдрүүдэд зөвшөөрөл хүсээд байдаг хэмээжээ. Гэсэн ч Засаг даргын мэдээлснээр, уг саналд одоогоор УИХ-ын гишүүд анхаарал хандуулж, хариу арга хэмжээ аваагүй гэх…

Үүнтэй холбогдуулан тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Идэрбат "Энэ асуудлаар иргэдээс ямар нэгэн мэдээлэл ирээгүй бөгөөд орон нутгаас холбогдож байгаагүй" хэмээн мэдэгдсэн байна. Хэрэв иргэд сонгогчид нь санал хүсэлтээ ирүүлэх бол заавал шуудан гэхгүйгээр утас руу нь мессеж, чат бичих зэргээр холбогдоход асуудалгүй байдаг гэлээ.

 

 

СЭТГЭГДЭЛ Үлдээх