Энэ жил Монголд төрийн үйлчилгээний салбарын ажилтнууд хөдөлмөрийн үнэлэмжийн төлөө дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж байна. Эмч, багш нар ажил хаялт зарлаж, цалин нэмэх шаардлага тавьж, улмаар тодорхой үр дүнд хүрч чадсан. Энэ нь иргэдийн зүгээс “Тэд тэмцэх эрхтэй” гэх ойлголтыг бий болгож чадсан ч нөгөө талд “Тэд ажлаа хэр сайжруулж байна вэ?” гэх асуултыг мөн төрүүлээд байна.
Хүний амь насыг хариуцдаг эмч, ирээдүйг төлөвшүүлдэг багш – энэ хоёр мэргэжил бол улс орны нийгмийн хөгжлийн тэнхлэг.
Тиймдээ ч тэдний ажил, цалин, хариуцлага нь зөвхөн мэргэжлийн хүрээгээр хязгаарлагдахгүй, нийт улсын хөгжил, ирээдүйн чанарт нөлөөлдөг.
Цалин нэмэгдүүлэх тэмцэл бол зөвхөн материаллаг үнэлэмжийн тухай асуудал биш. Энэ бол нийгэмд "Мэргэжлийн үнэ цэнэ" хэр хэмжээнд үнэлэгдэж байна вэ? гэдэг асуултад хариулт хайсан үйл явц. Гэвч үнэ цэн гэдэг нэг талдаа зөвхөн цалин биш, нөгөө талдаа мэргэжлийн ур чадвар, ёс зүй, ажлын үр дүнгээр баталгааждаг.
Хэрвээ тэд цалингаа нэмүүлсэн ч үйлчилгээ, үр дүн, чанар, ёс зүй өөрчлөгдөхгүй бол нийгэмд итгэл төрөхгүй. Итгэл үгүй бол тэмцлийн үнэ цэн унаж, салбарын нэр хүнд алдагдана.
✦ Эмч нар: Үнэлэмжээ НЭМЭГДҮҮЛЖ, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ Ч ЧАНАРЖУУЛ... БИД ГАДАГШАА ЯВДАГ БАЙМААРГҮЙ БАЙНА!!!
Монголын эрүүл мэндийн салбар олон асуудалтай дутуу тоноглогдсон эмнэлэг, ачаалал өндөр, эмчийн дутагдал гэх мэт. Гэвч хамгийн их шүүмжлэл авдаг нэг зүйл бол үйлчилгээний соёл ба оношилгооны чанар.
Өвчтөн дээр анхааралгүй ханддаг
Хариуцлагагүй алдаа гаргадаг
Буруу онош тавьдаг
“Халаасны мөнгө” өгөөгүй бол эмчилгээний хандах байдал өөрчлөгддөг гэх шүүмжлэл ард иргэдийн дунд байдаг
Толгойд байдаг хэдхэн эм дотроо, эсвэл танил талаараа хувийн эм, эмнэлэгээр үйлчлүүлэх холбох гүүр болдог гэх
Эдгээр асуудлыг зөвхөн “цалин бага” гэж тайлбарлах нь хангалтгүй...
ЦАЛИН НЭМСЭН НЭМЭЭГҮЙ "ХУВЬ МЭРГЭЖИЛТНИЙХЭЭ ХУВЬД" ҮРГЭЛЖ ӨСӨН ДЭВШИХ ЁСТОЙ МЭРГЭЖИЛ БОЛ "ЭМЧ" МӨН
гэсэн чанарын шинэ шат руу дэвших үүрэг хүлээх ёстой.
Эмч хүний алдаа нэг биш, нэг хүний амь. Тиймээс “алдаа гаргавал ойлгоорой” гэдэг хандлагыг нийгэм хүлээн зөвшөөрөхгүй.
Багш нар: Ирээдүйн иргэдийг бэлтгэж байгаа бол өөрсдөө тасралтгүй суралцах ёстой
Багш нар цалингаа нэмүүлэх тэмцэлд идэвхтэй оролцлоо. Энэ нь урд урдны жилүүдээс идэвхтэй байсан учир сайшаалтай. Гэвч зөвхөн цалин их байснаар боловсролын чанар сайжирна гэвэл өрөөсгөл. Монголын сургалтын тогтолцоонд дараах асуудлууд тулгарсаар байна:
Хүүхдийг “цээжлүүлэх” арга барилаас салж чадахгүй байгаа
Бүх хүүхдэд ижил стандарт тулгасан хуучин арга зүй
Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэггүй сургалтын систем
Багш өөрөө ном унших, судалгаа хийх, шинэ арга турших соёл сул
БАГШ МӨНХИЙН ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАЖ БАЙХ ЁСТОЙ МЭРГЭЖИЛ...
гэсэн хүлээлт бий.
Учир нь багшийн чанар = Ирээдүйн иргэний чанар.
ХЭРВЭЭ ЦАЛИН НЭМЭГДЭЭД ЧАНАР НЭМЭГДЭХГҮЙ БОЛ ЮУ БОЛОХ ВЭ?
“Эрхийнхээ төлөө тэмцсэн шигээ үүргийнхээ төлөө ажиллах” шинэ соёл хэрэгтэй
Хөгжингүй орнуудад эмч, багш нар өндөр цалинтай байдаг нь зөвхөн ажил зогсоохоороо биш, ажлын өндөр үр дүн, богино хугацаанд үнэлэгддэг чанарын системтэй холбоотой. Тэдний хөдөлмөрийг зөвхөн “ажилласан цагаар” бус, үр дүнгээр хэмждэг.
Монголд ч ийм шинэ систем хэрэгтэй:
| Шалгуур |
Эмч |
Багш |
|---|---|---|
| Чанарын үнэлгээ |
Эмчилгээний үр дүн, алдааны түвшин |
Сурагчдын ур чадварын өсөлт |
| Ёс зүйн хяналт |
Өвчтөнд хандлага, гомдлын тоо |
Эцэг эхийн сэтгэл ханамж |
| Мэргэжлийн хөгжил |
Байнгын сургалт, лицензийн шалгалт |
Сургалтын арга зүйн шинэчлэл |
ТОВЧХОНДОО:
Цалин нэмэгдэх нь зүй ёсны хэрэг. Харин цалинтай хамт хариуцлага, ёс зүй, ур чадвар, ажлын чанар дагаж өсөх ёстой.
Эмч, багш нарын хөдөлмөр бол энэ улсын ирээдүйн эрүүл мэнд, сэтгэлгээ, хүн чанарын баталгаа. Хэрвээ тэд зөвхөн “нэмүүлсэн” цалинтай, харин “нэмэгдээгүй” чанартай хэвээр байвал Монгол Улсын хөгжилд саад болно.
Цалин бол шагнал биш — итгэлийн гэрээ
Итгэлийг биелүүлэх гол шалгуур бол чанар
Чанарыг баталгаажуулах цорын ганц зүйл бол хариуцлага
СЭТГЭГДЭЛ Үлдээх