Монгол Улсын эдийн засаг “өсөж байна” гэх мэдээг бараг улирал тутамд төрийн удирдлагууд бахархалтайгаар зарладаг. Харин жирийн иргэн мах, гурил, шатахууны үнийг харж санаа алдан “өсөлт хаана байна?” гэж асуухад хариулт олддоггүй.
“Өсөлт” хэмээх том тоо ба бодит амьдрал
2025 онд ДНБ-ий өсөлт 6.3 хувь гэж танилцуулсан.
Гэтэл инфляц 8 орчим хувь, бодит цалин өсөх бус буурсан байна.
10 хүн тутмын 6 нь зээлтэй, 4 нь сарынхаа орлогоороо амьдралаа дөнгөж авч явж байна.
Ийм нөхцөлд “ЭДИЙН ЗАСАГ ӨСЧ БАЙНА” гэх үг бол "ХАЛААСГҮЙ ХҮНД ЦҮНХНИЙ" тухай ярихтай л ижил зүйл...
Төсвийн нийт зардлын 40 гаруй хувь нь зөвхөн төрийн байгууллагын зардалд.
Төрийн ордонд шинэ тавилга, шинэ машин, шинэ барилга үргэлж бий.
Харин сургуулийн жорлон, эмнэлгийн тоног төхөөрөмж, замын нөхөөс хүлээлгийн жагсаалтад л бий...
Төсөв бол ард түмний татварын мөнгө. Гэвч “түмэнд бус, төрд хүрдэг” энэ бүтэц ард иргэдийн итгэлийг бага багаар идэхээс гадна туйлд нь хүргэж байна.
Эдийн засаг өсөх нь сайн. Гэхдээ...
Хэрвээ тэр өсөлт багшийн халаасанд, эмчийн гэрт, жолоочийн ширээн дээр ирэхгүй бол энэ бол "өсөлт" биш, төрийн тайлангийн ГОЁЛ юм. Монголын эдийн засаг өсөж байгаа биш, эдийн засгийн тухай ярих хүмүүсийн орлого л өсөж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх