АНУ-ын Сенат төрийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн засгийн газрын үйл ажиллагааны зогсолтыг (shutdown) хэдхэн хоногийн дотор дуусгах боломжтой чухал санхүүжилтийн хуулийг баталлаа.
Энэхүү хууль даваа гарагийн орой 60–40 саналын харьцаагаар батлагдсан бөгөөд бараг бүх Бүгд Найрамдахчууд болон намаасаа салж санал өгсөн 8 Ардчилсан гишүүн дэмжжээ. Уг хэлэлцээрийн дагуу засгийн газрын санхүүжилт нэгдүгээр сарын эцэс хүртэл хангагдана.
Одоо уг хуулийг Төлөөлөгчдийн танхим баталсны дараа Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурж хэрэгжүүлэх шаардлагатай. Трамп энэ талаар даваа гарагт өөрийгөө үүнийг зөвшөөрөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
Энэхүү хэлэлцээр амралтын өдрүүдэд тодорхой болсон бөгөөд зарим Ардчилсан намынхан Бүгд Найрамдахчуудтай хамтран төрийн албан хаагчдыг ажилд нь буцааж, чухал үйлчилгээ, үйл ажиллагааг дахин эхлүүлэх тохиролцоонд хүрчээ.
СЭТГЭГДЭЛ Үлдээх