Цахим мэдээ
Нийгэм

ЖИЖИГ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ТОМ СҮЛЖЭЭНҮҮД ЭЦСИЙН ЭЗДИЙГ ХОХИРООЖ БАЙНА

   Сүүлийн жилүүдэд хотын төвд CU, GS зэрэг олон улсын сүлжээ дэлгүүрүүд олноор нэмэгдэж, ТҮЦ-нээс ялгаагүй жижиг худалдааны нэгжүүдийг шахаж байна. Гэтэл эдгээр дэлгүүрийн ашиг нь гадагшаа урсаж, эрсдэл нь Монголд үлдэж байгааг анзаарах хүн цөөн. 

Эдгээр сүлжээ дэлгүүрүүд нь Монголын жижиг бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болсон нь нууц биш ээ. Өөрийн хөрөнгө оруулалтгүй, зөвхөн түрээсийн талбайд найдаж ажилладаг жижиг дэлгүүрүүд гэнэт өрсөлдөөнд орох боломжгүй болж, амьдрал нь хэцүүхэн болж улмаар бодлогоор ч шахагдсан. ТҮЦ, жижиг хүнсний дэлгүүрүүдэд байх ёстой орлого нь гадаад компаниудад урсаж, орон нутгийн эдийн засагт бодитой нэмэр орохгүй байгаа нь ч бодит үнэн. Хяналт, зохицуулалт ч гэсэн алдагдсан. Хотын төвийн аль ч хэсэгт ямар ч зөвшөөрөл, хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулж буй сүлжээ дэлгүүрүүдийг харж болно. Үйл ажиллагааны стандартыг баримтлах тухайд асуудал их байгаа нь нууц биш. Гэтэл ТҮЦ нэртэй жижиг бизнес эрхлэгчдэд ийм боломж олддоггүй. Монгол Улсын иргэдийн эрх ашиг, жижиг бизнес эрхлэгчдийн орлого, хотын төвийн соёл, нийгмийн орчин  эдгээрийг хамгаалах үүднээс гадаад сүлжээ дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, энгийн иргэдийнхээ ажиллах эрхийг дэмжих бодлого хэрэгтэй. Эрсдэл нь Монголд үлдэж, ашиг нь гадагшаа урсаж байгааг цэгцлэхгүй бол жижиг бизнес үхэж, хотын төвийн CU, GS ТҮЦ-нээс ялгаагүй болох нь хэрэглэгчдийн санал шүүмжлэлээс илэрч байна. Өөрөөр хэлбэл өт хорхойтой хүнс, хоол эцэст нь иргэдийнхээ эрүүл мэндэд хор учруулах зүйлийг зөвхөн "Ариун цэврийн өрөөтэй" гэх жишгээр сольсон нь хотын удирдлагууд мөнөөсөө мөн. Хяналтгүй, зохицуулалтгүй өрсөлдөөний дүнд Монголын жижиг дэлгүүрүүд хаагдан, гадаад сүлжээ дэлгүүрүүд л давуу байдлаа хадгалж үлдсэн. Тиймээс төр, нийслэл дорвитой арга хэмжээ авч, Монголын жижиг бизнесийн орчныг хамгаалахгүй бол эрүүл аюулгүй, орчинд ажиллаж амьдрах эрхээ зөрчүүлсэн иргэд гадны бизнесийн шахаанд өр зээлтэй л үлдлээ. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх