Цахим мэдээ
Нийгэм

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Төв талбайд суулт хийж буй эмч нарын төлөөлтэй уулзав

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ сарын 11-12 -нд шилжих шөнө төв талбайд суулт хийж буй эрүүл мэндийн салбарынхаа эмч, ажилчдын төлөөлөлтэй уулзав.

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл, гишүүдтэй өчигдөр уулзаж хэлэлцээрийн ширээнд суух урьдчилсан тохироо хийсэн. Уг саналаа талбайд цугласан салбарынхаа төлөөлөлд танилцуулжээ.

Өнгөрсөн хугацаанд цалинг нэмэх тооцоолол судалгааг тасралтгүй хийсэн бөгөөд үе шаттайгаар нэмэгдүүлэх бодит тооцооллыг бүх талуудад хүргүүлж, танилцуулсан аж.

Эрүүл мэндийн салбарынхаа эмч ажилчдын цалинг 2026 онд 3 сая, 2027 онд 3.5 сая төгрөг болгоно.

СЭТГЭГДЭЛ Үлдээх