Цахим мэдээ
Юу

МОНГЕНИ СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОЛОН УЛСЫН РОБОТЫН ТЭМЦЭЭНД ӨНДӨР АМЖИЛТ ГАРГАЛАА

БНСУ-д жил 10 дахь жилдээ зохиогдож байгаа GLOBAL PRO ROBOT тэмцээнд Монгени цогцолбор сургуулийн 12 сурагч, зургаан багшийн бүрэлдэхүүнтэй баг, хоёр төрөлд амжилттай оролцоод иржээ.

Тодруулбал, VENU төхөөрөмжийн төрөлд 1-2 дугаар ангийн сурагчид

1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, тусгай байрт хоёр сурагч шалгарлаа.

DRONE төрөлд

6-р ангийн сурагчид мөн тусгай байр эзэлсэн байна.

Ташрамд дурдахад Монгени цогцолбор сургууль БНСУ-ын Sejong International компанитай хамтран Хиймэл оюун ухааны хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү тэмцээн нь роботын инженерчлэл, кодчлол, дизайны ур чадварыг хөгжүүлж, багийн ажиллагааг дэмжихэд чиглэдэг. Оролцогчид өөрсдөө зохион бүтээж, кодлож хөгжүүлсэн роботуудаараа хурдны болон дрон жолоодох төрөлд өрсөлддөг. Тэмцээн нь хүүхдүүдийг ирээдүйн инженер болоход нь урам зориг өгөх зорилготой. The Global Pro Robot (G-PRC) тэмцээн нь ихэвчлэн Өмнөд Солонгост болдог. Энэ тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс оролцох боломжтой. Тухайлбал, Хятад, Малайз, Сингапур, Бруней зэрэг Азийн орны хүүхдүүд ихэвчлэн оролцдог байна. Тэмцээн нь дэлхий даяар хүүхдүүдийг нэгтгэж, роботын технологид сонирхлыг нь дэмжих зорилготой юм. Энэ жил Монгол Улсаас анх удаа Монгени цогцолбор сургуулийн Хиймэл оюун ухааны 1-2 анги, 6 ангийн сурагчид амжилттай оролцлоо.

VENU төхөөрөмжийн төрөлд медаль хүртсэн болон шагналт байрт шалгарсан сурагчид:

1в ангийн сурагч Э.Анар мөнгөн медаль

2б ангийн сурагч А.Аялгуу хүрэл медаль

2д ангийн сурагя Э.Тэмүүлэн хүрэл медаль

2в ангийн сурагч М.Мөнхбаяр тусгай байр

2б ангийн сурагч Т.Далай тусгай байр

DRONE төрөлд тусгай байр эзэлсэн 6е ангийн сурагчид:

О.Дэмчиг

Б.Эрхэмбаяр

Б.Төгсжаргал

Б.Сүлд-Од

Ө.Дэлгэрбаяр

Б.Гэгээнхүсэл

П.Чинхүслэн

Ирээдүйн инженерчлэл, хиймэл оюуны ухааны салбарын мэргэжилтнүүд болж, шинэ цагийн хөгжлийг тодорхойлох чадварлаг сурагчдадаа баяр хүргэж, өндөр амжилт ерөөе.

СЭТГЭГДЭЛ Үлдээх