Монголын үүрэн холбооны салбарт нэг л хачин тогтолцоо тогтож эхэлснийг иргэд өдөр бүр мэдэрч байна. “Дата сунгалаа”, “багц дууслаа”, “өөрөө шилжчихлээ” гэх мэдэгдлүүд хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр идэвхждэг тухай гомдол цахим орчинд өдрөөс өдөрт нэмэгдэж, зарим иргэн бүр “залилангийн шинжтэй үйлчилгээ” гэж нэрлээд эхэлжээ.
Хамгийн их шүүмжлэл дагуулдаг операторын нэг нь Юнител групп. Хэрэглэгчид “тасралтгүй хэл ам дагуулдаг, дата нь учир нь олдохгүй дуусдаг, тайлбаргүйгээр мөнгө татдаг” гэх мэт бухимдлыг олон жил илэрхийлсээр ирсэн. Гэвч энэ олон гомдлын ард төрийн ямар нэгэн бодит хяналт, хариуцлага харагдахгүй хэвээр...
Интернет хэрэглээ үндсэн хэрэгцээ болчихсон 2025 онд “компани хүсвэл мөнгө авдаг, хүсвэл багц идэвхжүүлдэг, алдаа гарвал хэрэглэгч л буруутай болдог” систем хэвийн мэт ажиллаж байна гэдэг үнэхээр улс эзэнгүйдсэнээс өөр тайлбаргүй мэт.
ДАТА ХААЧИВ???
Сүүлийн жилүүдэд цахимд хамгийн их гардаг гомдол:
Өөрөө идэвхжүүлээгүй байхад багц идэвхжсэн
Хэрэглээгүй хэдий ч дата дууссан мэт тооцогдсон
Багцын тайлбар тодорхой бус, үнээ нэмж тооцсон үйлчилгээ гарч ирдэг
Багц сунгалт зөвшөөрөлгүй хийгддэг мэт харагддаг
Энэ бүхэнд оператор компаниуд тодорхой тайлбар өгдөггүй, эсвэл “серверийн алдаа”, “хэрэглэгчийн буруу үйлдэл” гэх ерөнхийлсөн хариулт өгдөг тухай иргэд ярьдаг.
Иргэдийн бухимдлыг улам нэмэгдүүлж буй зүйл нь:
Үүрэн операторуудын дата тооцоо хэрхэн хийгддэг нь бараг төрийн нууц шиг хаалттай.
ХХЗХ, МОНОПОЛИЙН ЭСРЭГ ГАЗАР гэх мэт байгууллагууд байгаа ч бодит амьдралд:
гомдол нь сар, жилээр шийдэгдэхгүй,
олон нийтийн мэдээллийн хэрэгслээр асуудал дуугарснаас өөрөөр ямар ч хөдөлгөөн байхгүй,
аль ч операторт хатуу хариуцлага тооцсон бодит жишээ харагддаггүй.
Иргэдийн хэлж буйгаар “компаниуд дуртай нь дураараа авирлаж, хяналт тавих ёстой байгууллагууд шат дамжлагатай биетэй ч ажил нь үл үзэгддэг” болчихсон мэт.
Харин операторуудын “ашигтай тайлан” жил бүр өсөж, хэрэглэгчдийн гомдол дагаад улам хурц болсоор…
сонголт хийсэн ч асуудлууд нь төстэй,
үнэд төдийлөн ялгаа гарахгүй,
дата багцуудын бүтэц хэтэрхий ойролцоо,
алдаа гарвал аль ч оператор нэг л үг хэлдэг “дотоод журмаар шийднэ”.
Энэ системийг зарим ажиглагч “үл үзэгдэгч монополь” гэж нэрлэх нь бий. Сонголтгүй хэрэглэгчид, хариуцлагагүй компаниуд, хяналтгүй зах зээл.
Иргэдийн мэдээллийн хүртээмж, онлайн боловсрол, бизнесийн үйл ажиллагаа бүхэлдээ үүрэн холбооноос хамаарах болсон өнөө цагт:
багцын зохиомол идэвхжил,
датаны үл тайлбарлагдах алдагдал,
нууцлаг үнэн бодит тооцоо нэвтэрхий толь шиг ил тод байх ёстой асуудал.
Хэрэв Монгол Улс үнэхээр “эзэнтэй” улс бол:
Бүх операторын дата тооцооллын логийг аудитад оруулж, олон нийтэд тайлагнуулах ёстой.
Зөвшөөрөлгүй багц идэвхжүүлэлтийн эсрэг хатуу торгууль тогтоох ёстой.
Хэрэглэгчийн гомдлыг оператор дээр төдийгүй төрийн хяналтын тогтолцоонд шуурхай шийддэг систем шаардлагатай.
Дата багцын бодолт, үнэлгээ, ил тод байх стандарт батлах шаардлагатай.
Өнөөдөр хэрэглэгчдийн өгч буй мөнгө бага биш. Гэвч тэр мөнгөөр авч буй үйлчилгээ нь “аз таарвал болж өгнө, азгүйдвэл датагүй үлдэнэ” гэсэн зарчмаар ажиллаж байгаад л хүмүүс бухимдаж байна.
Иргэн "Н"-д 2025.08.13-наас хойш багцаа шилжүүлэх боломжтой 70 гэж илгээ гэсэн мессеж 9-р сарын 03-ныг хүртэл иржээ. Тэрбээр 50.000 төгрөгийн багц хэрэглэдэг. Багцандаа 20GB дататай сар бүр сүлжээ харгалзахгүй ярьдаг тул тухайн сардаа хангалттай хүрэлцдэг. Нэмэлтээр тэрээр 2900 төгрөгөөр Looktv үзэхийн тулд энтертаймент хязгааргүй дата мөнгөөрөө бэлэн төлж худалдаж авч хэрэглэдэг байна. Түүний багц 50.000 төгрөгийнх хэдий ч НӨАТ-тай нийлээд 55.000 төлдөг. Үүнийг бас л гэнэтхэн нэмээд авдаг болжээ. 2025.09.01-2025.09.30-ны төлбөрт:
Гэтэл дараа сараас нь төлбөр нь огцом нэмэгдэж ижил хэрэглээтэй хэрнээ 83215 төгрөг төлөх болжээ. Улмаар үүрэн холбооны оператор компаниас лавлахад та багцаа шилжүүлсэн байна гэж буюу 2025.09.29-ны 18:00 цагт багцаа шилжүүлсэн гэжээ. Харилцагч өөрийн бичсэн мессеж, ирсэн мессежээ нэгийг нь ч устгадаггүй учраас эдгээр нь баримт болж улмаар Юнител компани хэрэглэгчээ төөрөгдүүлэн залилж багцыг нь дур мэдэн шилжүүлээд дата нэмж өгсөн нэрийдлээр төлбөр мөнгө нэмж авах залилангийн үйлдэл хийсэн нь тодорхой болов.
БАРИМТ 2
Мөн адил тус одераторын хэрэглэгч "Д" 30000 төгрөгийн багц хэрэглэдэг. НӨАТ нэмэгдээд 35.000 төгрөг төлдөг. Гэвч энэ удаад хоёр нугалсан буюу 64.300 төгрөгийн төлбөр төлжээ. Мөн л багц шилжүүлээгүй учир оператортой холбогдоход багц шилжүүлсэн байна. Суурь хураамжаа аваад 64.000 гарсан гэж хариулжээ.
Багцаа шилжүүлээгүй учраас одоо хэвийн болгоё гэхэд нь та апп ашиглан шилжүүлээрэй гэх... Гэвч апплекейшн нь урт хугацааны багц тул боломжгүй гэдэг мэдэгдэл ирүүлжээ.
Бусдыг төөрөгдүүлж, харилцагчийнхаа итгэлцэл дээр далимдуулж мөнгө шамшигдуулж, залилах үйлдэл хийж байгаа үүрэн телефоны оператор компанид хэн хариуцлага хүлээлгэх вэ?
СЭТГЭГДЭЛ Үлдээх