Энэ жилийн уламжлалт Сар шинийн баяр 2026оны 2сарын 18-ны өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд зааснаар жил бүр сар шинийн баяраар шинийн нэгнээс гуравны хооронд бүх нийтээр амардаг. Энэ жилийн хувьд амралтын өдрүүд дариулан Таван хоног сар шинийн баяраа тэмдэглэхээр байна.
Тодруулбал
02сарын 18-ны өдөр Шинийн нэгэн /Лхагва гараг/
02сарын 19-ны өдөр Шинийн Хоёрон /Пүрэв гараг/
02сарын 20-ны өдөр Шинийн Гурван /Баасан гараг/ тааран бүх нийтээр амрах зохицуулалттай байгаа бол үргэлжлүүлэн Хагассайн, Бүтэнсайн таарч байна.
2026 онд “Улаан морин жил” буюу гал морь жил гарч байна. Зурхайчид “2026 он шинэ санаа, өөрчлөлт, урам зоригийн жил байх бөгөөд энэ он хүн бүрт эрч хүч, бүтээлийн гал асааж, шинэлэг эхлэлийг авчрах он жил болно” хэмээн бэлгэдэж байна.
СЭТГЭГДЭЛ Үлдээх