Цахим мэдээ
Нийгэм

ТАЛХНЫ МӨНГӨНД ЧҮҮ АЙ ХҮРЭЛЦЭХ ТЭТГЭВРИЙН НАСНЫХНАА ҮНЭЛСЭН ТӨРИЙН ҮНЭЛЭМЖ...

     Насаараа ажиллаж, хөлс хүчээ шавхан хөдөлмөрлөсөн ахмад үеийнхэн маань одоо төрийн ордны гадна мөнгө гуйгаад суух дүр зураг өдөр бүр илүү тодорч байна. Ажлаа гололгүй хийдэг, цагийг ягштал баримталдаг, ажилдаа үнэнч, цалингаа голдоггүй цаг үед ажиллаж, өнөө цагт ховордсон зан тэдний үед л байсан. Гэвч энэ хүмүүс одоо тэтгэврийн мөнгөө хүлээн авч чадахгүй зовж байна.

Эдгээр ахмадууд бол өнөөгийн залуу үе бидэнд үлгэр жишээ болох ажиллах хүчний үнэ цэнэтэй жишээ. Тэд ажлыг голдоггүй, цагийг баримталдаг, үүргээ чин сэтгэлээсээ биелүүлдэг, хэзээ ч ажилдаа сэтгэл дундуур ханддаггүй хүмүүс байв. Гэтэл өнөөдөр тэдний насны эцсийн амьдралд зориулсан төрийн тэтгэвэр гээч нь бараг л талхны мөнгөнөөс хол давсангүй, эм тариа, эрүүл мэндийн хэрэгцээний мөнгө гэхэд хүрэлцэхгүй шахам байна.

Төрийн бодлого, төсөв зохицуулалт нь тэдний шударга хөдөлмөрт ямар нэгэн үнэлэмж өгч чадаж байна уу гэдэг асуудал хөндөгдөх ёстой. Ахмадуудаа төр нь хамгаалах ёстой байтал, харин одоо тэд гудамжинд төрөөсөө мөнгө гуйж, өвлийн хүйтэнд суухад хүрчээ. Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн шударга ёсны том шалгуур мөн.

Насаараа хөдөлмөрлөж, шударгаар амьдарсан ахмадуудынхаа гавьяаг үнэлж, тэтгэврийн мөнгийг нь хүрэлцээтэй, нэр төртэй байлгах нь бидний нийгмийн үүрэг юм. Ахмад үе маань бидэнд хөдөлмөрийн үнэ цэнийг үлгэрлэж, хичээл зүтгэл, үнэнч зан чанарыг өвлүүлсэн. Харин одоо бид тэдэнд шударга амьдралын баталгаа олгох цаг болжээ. Тэтгэвэр гэдэг нэрийн доорх гашуун бодит байдалд эцэс тавих нь төрийн хамгийн том үүрэг болоод байна. 

СЭТГЭГДЭЛ Үлдээх